зөөлөн сэтгэл заримдаа
зөвийг буруутгах аюултай
уужам сэтгэл угаасаа
ухаанийг төрүүлэх увидастай
хатуу сэтгэл хааяа
харамсал төрүүлэх хуулитай
өрөвч сэтгэл үнэндээ
өстнийг сөхрүүлэх шидтэй
дурлах сэтгэл дандаа
дур гутаадаг гэмтэй
омголон сэтгэл үнэндээ
олнийг бутээлгэх чадалтай
нинжин сэтгэл нээрээ
Hэр хүндэд л тустай
хүнлэг сэтгэл харин
хүн бухэнд хэрэгтэй
сэтгэл бухнээс салбал
сэтгэхгүй амар амьдарна
толь шиг сэтгэл л тэгэхээр
түмэн зовлонгоос тонилгоно.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment